О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Америкчууд” шоуны шүүгчдийг алмайрууллаа

O.Admin
2024-01-16

“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ "Авьяаслаг Америкчууд" шоунд оролцож шүүгч нарыг алмайруулсан бичлэг "America’s Got Talent" албан ёсны хуудаст нийтлэгджээ.  

О.Энх-Эрдэнэ "Авьяаслаг Америкчууд" шоунд "Friends in Low Places" хэмээх дууг дуулжээ. Түүнийг үзүүлбэрээ үзүүлж дуусмагц  алдарт загвар өмсөгч Хэйди Клам, жүжигчин, продюсер Хоуи Мандел, жүжигчин София Вергара, продюсер Саймон Коуэлл нарын дөрвөн шүүгч болон үзэгчид босож хүндэтгэл үзүүлэв.

Тус шоуны нийгмийн сүлжээний хуудсуудад О.Энх-Эрдэнийг  “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч гэдгийг тодотгож, дуулалтыг нь "гайхалтай" хэмээн тодотгожээ.