NBC: О.Энх-Эрдэний үзүүлбэр бүгдийн, бүх шүүгчдийн “эрүүг мултлав”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-01-17

“Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч, “Нуугдсан эрдэнэ” хэмээх тодотголтой О.Энх-Эрдэнэ "America’s Got Talent: Fantasy League" шоунд оролцож, шүүгч Хэйди Клумын мөрөөдлийн багт багтаж, хагас шигшээд шалгараад байгаа юм. Тэгвэл түүний гайхалтай хоолой, хэв маягийн тухай гадны хэвлэл мэдээлэл “шуугиад” эхэлжээ. Дэлхийн од болох том мөрөөдөлтэй дуучин залуугийн тухай “NBC.com” сайтад нийтлэгдсэн “Итгэхийн аргагүй О.Энх-Эрдэний Гарт Бруксын гайхалтай ковер” гэх гарчиг бүхий мэдээллийг уншигчиддаа сонирхуулж байна. .

О.Энх-Эрдэнийг “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа зогсож байхад хэн ч түүнийг кантри хөгжмийн сонгодог дууг тийм гайхалтай дуулж чадна гэдэгт итгээгүй.

Англиар ярьж чаддаггүй, ойлгодоггүй тэрбээр тайзны ард Хэйди Клумд сандарч буйгаа орчуулагчаар дамжуулан хэлж байсан. Мөрөөдлийн багийнх нь гишүүн дууныхаа хэцүү нугалааг торох юмгүй гүйцэтгэж чадна гэдгийг мэдэж байсан Хэйди Клумыг эс тооцвол О.Энх-Эрдэний эхний нот л бүгдийг, бүх шүүгчдийн “эрүүг мултлав”.

О.Энх-Эрдэнэ Гарт Бруксын “No Fence” цомогийн “Friends in low Places” хэмээх хайрын тухай хит дууг нь сонгон дуулсан бөгөөд хэлний бэрхшээлийг үл харгалзан “Friends in low Places”-ыг торох юмгүй дуулсан.  Тэрбээр оргинал дууны хэв маяг, өрнөдийн дүрслэлийг өөрийн хэв маягаар дуулсан нь үзэгчдийг гайхшруулав. Хэйди Клам гялалзсан мөнгөлөг ковбой малгай өмсөхөд бүгд алга ташиж эхэлсэн. Үзүүлбэрийн дараа Саймон Коуэлл О.Энх-Эрдэнийг өөрийн мөрөөдлийн багтаа авахыг хүсэж байгаагаа нуусангүй.

Тэрбээр “Чиний хоолойн өнгө аяс гайхалтай, үнэхээр гайхалтай. Энэ үзүүлбэр надад таалагдаж байна” хэмээн зогсолтгүй магтсаар байв. Харин Мел Б түүнийг дараагийн шатанд өөрийн гайхалтай хоолойгоо харуулахын тулд акапелла дуулахыг санал болгов. 

Авьяаслаг Америкчуудад даруухан дуучин өөрийн хамгийн том мөрөөдлөө дэлхийд танигдсан дуучин болох хэмээсэн.