Жүжигчин И Ён Э “Дэ Жангүм” киноны хоёрдугаар бүлгээр эргэн ирнэ

O.Admin
2024-01-31

2004 онд дэлгэцнээ гарч, дэлхий нийтийг байлдан дагуулсан “Jewel in the Palace” буюу “Дэ Жангүм” киноны 20 жилийн ой энэ онд тохиож буй.

Тэгвэл уг киноны 20 жилийн ойг тохиолдуулан, хоёрдугаар бүлэг нь үзэгчдийн хүртээл болохоор болжээ. Тодруулбал, эдүгээ 52 настай жүжигчин И Ён Э “Дэ Жангүм” киногоороо эргэн ирэхээр болсон байна.

Киноны зохиолыг бичих зохиолчтой саяхан гэрээ байгуулсан бөгөөд ирэх аравдугаар сард зураг авалт эхлэх аж. Гол дүрдийг И Ён Э бүтээх юм. Улмаар ирэх оны зургаадугаар сард олны хүртээл болгохоор төлөвлөжээ.