“Наран” тансаг зэрэглэлийн цагны дэлгүүрээ нээлээ

Т.САНДАГ-ОЧИР
2019-05-20

Дэлхийд шинэлэг технологи, гайхалтай дизайн бүхий цаг үйлдвэрлэлээрээ тэрүүлэгч “Эл Ви Эм Эйч” группын Tag Heuer /Таг Хоер/ брэндийн дэлгүүр “Шангрила Молл”-д тавдугаар сарын 14-ний өдөр нээгдлээ.  Дэлхий дахинд 3000 гаруй салбар, дэлгүүртэй уг тансаг зэрэглэлийн брэнд нь аль ч насныхан зүүхэд тохиромжтой өндөр нарийвчлал бүхий бугуйн цагны брэнд юм

“Таг Хоер” брэнд нь долоон коллекц бүрддэг брэнд бөгөөд коллекц бүр өөрийн гэсэн хэв маяг, дизайнтай. Дэлгүүрийн нээлтийн үеэр тухайн цагийг танилцуулахаас гадна илбэ,  хөгжим, коктейл бартендэр үзүүлбэрийн шоуг толилууллаа. Мөн цорын ганц азтанг шалгаруулж,  “Таг Хоер” брэндийн бугуйн цагийг гардуулсан юм.

1963 онд “Жак Хоер” бүтээсэн уг цагийг дэлхийн хамгийн аюултай гэдгээрээ алдаршсан “Carrera Panamericana” авто уралдааны үеэр танилцуулсан аж. Уралдаанаас санаа авч хийсэн энэхүү гайхалтай цаг нь уламжлалт хийцийг эвдэж, мэргэжлийн уралдаанчдад зориул­сан  анхны хронографтай цаг ажээ. 

“Таг Хоер” брэнд нь сүүлийн  жилүүдэд маш эрчимтэй хөгжиж, хувьсаж байгаа бөгөөд “Донт Крэк Андэр Прешир” шинэ уриа үгээрээ илүү хүчтэй хувьслыг хийжээ. Энэ нь Швейцарь цаг үйлдвэрлэгчдийн хувьд шинэ чиг хандлага болсон гэж хэлж болно. Бусад бугуйн цаг үйлдвэрлэгчдийн адилаар “Таг Хоер” брэнд нь хэдэн арван жилийн туршид маш их өөрчлөлт хувьслыг амжилттайгаар даван туулж, ирсэн бол цаг үйлдвэрлэгчдийн хувьд механик хөдөлгүүр үйлдвэрлэснээрээ хам­гийн чухал байр сууриа олж авсан юм.

Донт Крэк Андэр Прешир уриа үгээр эрч хүчтэй залуучуудыг байлдан дагуулсан бөгөөд үнэ нь илүү боломжийн болсноороо бусад тансаг зэрэглэлийн брэндүүдээс ялгарч чадсан байна. Өөрөөр хэлбэл, тэдний шинэ чиг хандлага бол тансаг зэрэглэлийн цагийг маш боломжийн буюу хүн бүхэн худалдан авах боломжтойгоор  1000-3000 ам.долларын үнээр худалдан авах боломжийг фенүүддээ олгож байгаа явдал юм.