ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ШИНЖЭЭЧ: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлсэн ч баримт байхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-12-06

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгаар эхлэж, найман асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 87 гэрчийг дуудан, оролцуулж байна.

  1. “Ти ти жи ви си өү” ХХК;
  2. Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн 13000 тууш метр ажлыг хийж гүйцэтгэх /Эрдэнэдрийлэнг ХХК/;
  3. Оффисын байр түрээслүүлэгчийг шалгаруулах;
  4. Автогрейдер (CAT14M) дүйцэхүйц худалдан авах /Барловорлд монголиа ХХК/;
  5. Micromine эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэх, 2018 оны update хийх;
  6. Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх Багц 1 Уулсын ажил, өрөмдлөг тэсэлгээ /Хишигарвин индустрал ХХК, Олборлолт ХХК/;
  7. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх /Чин хутаг өндөр ХХК шалгарсан/ 2019;
  8. Цанхын баруун уурхайн нүүрс ачилт хийх гүйцэтгэгчийг шалгаруулах /“Мултипак” ХХК/

 

Шинжээч:-2017 он Засгийн газрын тогтоол гарчээ. Тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлээд, нийт 11.9 их наяд  төгрөгийн хувьцааг тайланд бүртгэсэн байна. Гэвч санхүүгийн ямар нэгэн тооцоо судалгаа, түүнийг нотлох баримт байхгүй байна гэж Үндэсний Аудитын газар дүгнэжээ.