ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э. Анхбаяраар ахлуулсан мэргэжлийн баг орон нутагт тухайлбал Өвөрхангай аймгийн ЭМГ, БОЭТ-д ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг Өвөрхангай аймгийн ЭМГ-ын дарга Б.Ганбаяр, БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан, эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Болормаа, хүүхдийн тасгийн эрхлэгч М.Болормаа, халдварт, сүрьеэгийн тасгийн эрхлэгч Д.Цэцэгмаа, халдвартын эмч Ч.Эрдэнэтуяа, лабораторийн эмч Д.Дуламсүрэн, ЭМГ-ын ахлах мэргэжилтэн С.Дуламсүрэн, мэргэжилтэн С.Долгормаа нартай уулзалт хийж, улсын хэмжээний улаанбурханы нөхцөл байдлын танилцуулга хийлээ.
Тус аймгийн нөхцөл байдал, халдварт өвчний үед авах хариу арга хэмжээний, нөөцийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж, зарим тодорхой асуудлууд тухайлбал ЭМХТ-тэй холбогдон тус аймгаас суралцаж байгаа резиденс эмч нараас чадавхижуулах сургалтад хамруулан аймагт нь ажиллуулах, улаанбурханы сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарлах, вакцинжуулалтын үйл ажиллагаанд нь зөвлөмж өгч ажиллаж байна. гэх мэт асуудлыг шийдэж, газар дээр нь мэргэжил арга зүйгээр ханган зөвлөмж өгч ажиллаж байна.