ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНСУ-ын Жиндо хотын дарга Park Keumrye тэргүүтэй төлөөлөгчид Баянгол дүүрэгт зочиллоо

O.Admin
1 өдрийн өмнө

БНСУ-ын Жиндо хотын дарга Park Keumrye тэргүүтэй төлөөлөгчид (2025.07.22) Баянгол дүүрэгт зочиллоо. Зочдыг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, орлогч Д.Мөнхбаатар болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч уулзсан бол Жиндо хотоос ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус хотын даргаас гадна дэд дарга Lee Munkyo, Иргэдийн хурлын төлөөлөгчид, Тамгын газрын дарга болон холбогдох бусад алба хаагчид багтсан.

Уулзалтын үеэр тус хотын удирдлагууд хэд хэдэн чиглэлд хамтарч ажиллах талаар санал тавилаа. Тодруулбал, хоёр тал хамтран Соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй хамтран бизнесийн салбарт хамтарч ажиллах талаар санал тавьж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.