Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2025.09.09) боллоо. Өмнөх дүүргийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн есөн үүрэг даалгаврын биелэлтийн таван үүрэг даалгавар 85-100 хувь, хоёр үүрэг даалгавар 70-84 хувь, хоёр үүрэг даалгавар 40-69 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт есөн үүрэг даалгаврын дундаж хэрэгжилт нь 82.1 хувьтай байна.
Өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр дүүрэгт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын явцын танилцуулга, хороодод хийгдэж буй тохижилтын ажлын явц, өвөлжилтийн бэлтгэл ажил, шилэн дансны хөтлөлтийн явцын хяналт, анхаарах асуудлууд, шуурхай зөвлөгөөний ирц, оролцооны танилцуулга, ажлын цаг ашиглалтын талаарх танилцуулгуудыг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.
Шуурхай зөвлөгөөний үеэр Баянгол дүүргийн “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Т.Цэрэнбат дүүрэгт хэрэгжиж буй 35 төсөл арга хэмжээний 215 байршилд хийж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцууллаа. Хэрэгжилт 72,6 хувийн хэрэгжилттэй байна.
Тодруулбал,
-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь эд хөрөнгийн эвдрэл гэмтэлийг засварлах хотын стандартыг мөрдүүлэх, орчны аюулгүй байдлыг хангуулах засварын ажил 57,6 хувьтай
-Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил 18 хорооны 21 байршилд 83 хувйн хэрэгжилттэй
-Боловсролын байгууллагын их засварын ажил найман хорооны 10 байршилд 49 хувийн хэрэгжилттэй
-Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил найман байршилд 63 хувийн хэрэгжилттэй
- 2, 4, 6, 8, 10, 15, 18, 19, 32, 33-р хорооны гарааш буулгасан талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажил хийж байна. Өнөөдрийн байдлаар таван байршлын ажил дууссан бол бусад байршлынх үргэлжилж байна.
- 1, 2, 3, 6, 9, 14 ,23, 24 ,26-р хороо зэрэг есөн байршилд цахим гэрэлтүүлэг суурилуулсан бөгөөд 90 хувийн хэрэгжилттэй байна гэж мэдээлэл өглөө.