Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн 34 хорооны Ажлын албаныхантай уулзах уулзалт 2025 оны 11 сарын 11-ний өдөр гэр болон байшин хороолол хосолсон хороод болох 9, 10, 21-р хорооны уулзалтаар үргэлжиллээ.
Өнгөрсөн 4 жил дээрх хороод буюу гэр хорооллын бүс рүү шинээр авто зам тавих, 9-р хороонд фасад дулаалга хийх, гарааш буулгасан талбайд авто зогсоол нэмэгдүүлэх, 10-р хорооны Цогцолбор байрыг барьж ашиглалтад оруулах, тоглоомын талбай засварлан шинэчлэх, явган хүний болон авто зам засварлах зэрэг ажлыг хийснээс гадна сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан.
- Тухайлбал, 9-р хороонд 2021 онд 640 хүүхдийн суудалтай 146-р сургууль ашиглалтад орсноор 9, 21-р хорооны хүүхдүүд гэрийнхээ ойр сурах боломж бүрдсэн бол 2025 ОНД:
10-р хороонд Бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор буюу 172-р сургууль, 343-р цэцэрлэг, - 9-р хороонд 343-р цэцэрлэгийн салбар цэцэрлэг,
- 21-р хороонд 2021 онд 240 ортой 278-р цэцэрлэг, 2024 онд 70 ортой 338-р цэцэрлэг тус тус ашиглалтад орсон.
Уулзалтын үеэр хороодын алба хаагчид гэр хорооллын иргэдэд зориулсан явган хүний зам, гүүрэн гарц, шат, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, орц гарц нээхээс гадна дэд бүтэц буюу авто замын трассыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг онцоллоо.
Мөн дээрх хороодод дахин төлөвлөлтийн барилгууд баригдаж байгаа бөгөөд зарим гүйцэтгэгч компани байраа хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс иргэд хохирох зэрэг асуудал гарсан байна. Иймд дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар дүүрэг орон нутгаас хамаарах засуудал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
