ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Идэрбат: Шинэ хоршооны зээлийн эргэн төлөлт сайн байгаа

O.Admin
2026-05-05

706 малчид 284 хоршоогоор 24.42 тэрбумын зээл авсан Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Сүхбаатар аймгийн нэлээдгүй малчин өрхүүд зээл авсан. Нийлбэр дүнгээр 23 орчим тэрбумын зээл авсан. Зээлийн эргэн төлөлт боломжийн явж байна.

Малчин иргэд, хоршоологчдын гарт очсон гэдгээрээ үр дүнтэй зээл болсон. Цаашдаа бага хүүтэй зээл бол ЖДҮ эрхлэгч болон хоршоологчдыг хөл дээрээ босоход үр дүнтэй юм. Дундаж давхарга нэмэгдүүлэх бага хүүтэй энэ мэт зээлийг найдвартай зээлдэгчдээ өгөөд явах нь зөв юм. Сүхбаатар аймгийн тухайд өөрсдийн боломжийн хэмжээнд хоршоог дэмжих зээл олгоод явж байгаа.

Өнгөрсөн жил сүүний үйлдвэрийг бий болгосон бол өнөө жил дэмжих үүднээс өндөр ашиг шимтэй үнээ худалдан авахад нь дэмжлэг үзүүлж, зээл олгосон. Аймаг, орон нутгийн олгох зээлийн хэмжээ бага учраас тухайн жилдээ нэг сигментэд илүүтэй анхаарч байна” гэв.