ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Доржханд: Лүнгийн 4 эгнээ замын ажил эхэлсэн

O.Admin
3 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд тус банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй.

Маш олон төлөгдөөгүй зээлийн асуудлууд гарч ирсэн. Анхны нээлттэй сонсголоос хойш бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажилласан. Үр дүнд нь хөгжлийн санхүүжилт хийх чадамжтай боллоо.

Активаа бүрэн цэвэрлэж, ашигт ажиллагааны түвшинд очлоо. 500 сая ам.долларыг 6.9 хувийн хүүтэйгээр өөрийн ямар нэг баталгаа байхгүйгээр, Засгийн газрын өрөнд нөлөө үзүүлэхгүйгээр амжилттай эх үүсвэрийг босголоо. Цаашдаа Хөгжлийн банк анх үүсгэн байгуулагдсан зорилтын хүрээнд хөгжлийн санхүүжилтээ хийнэ.

Ялангуяа дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, төмөр замын төслүүдэд санхүүжилт хийх түвшинд ирлээ. Мөн Лүнгийн замын барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. 101.7 км, 4 эгнээ автозамын ажлын зураг төсөл, ТЭЗҮ батлагдлаа. 9 дүгээр сарын 1-нээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж эхэлнэ" гэв.