ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сэрүүн зун тусгай арга хэмжээ зохион байгуулав

O.Admin
5 цагийн өмнө

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь Нийтийн тээврийн бодлогын газар, “Юүтонг бус” ХХК-тай хамтран нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын алба хаагчдад “Сэрүүн зун” тусгай үйлчилгээний аян 2026 арга хэмжээ зохион байгууллаа.

Тус арга хэмжээний нэгдүгээр үе шатад БНХАУ-ын Юүтонг үйлдвэрийн ZK6116HG маркийн тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааны үзлэг, агааржуулагчийн үнэ төлбөргүй үзлэг, засвар үйлчилгээ болон сэлбэг хэрэгслийн хямдралын талаар мэдээлэл өгсөн бол, хоёрдугаар үе шат нь “Юүтонг бус” ХХК-ийн инженер, техникийн ажилчид нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллага тус бүр дээр очиж үзлэг, засвар үйлчилгээг хийх юм.

Энэхүү арга хэмжээ нь нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдэд тав тухтай зорчих боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.