Боксчин О.Есүгэн тэмцээнээ өндөрлөв

O.Admin
2024-07-28

Манай тамирчин О.Есүгэн эхний тойрогт Колумбын Лорена Валенсиа Викторияд ялагдсанаар тэмцээнээ өндөрлөлөө. Түүний өрсөлдөгч нь өдгөө 35 настай, 2016 онд Риогийн олимпын хүрэл, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгө, хүрэл медаль авсан туршлагатай тамирчин аж.