Узбекистаны шигшээ багийн охид цомын эзэд боллоо

O.Admin
2022-05-30

UEFA Assist Олон улсын охидын 17 хүртэлх насны тэмцээн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болж, хаалтаа хийлээ.

Тэмцээний хаалтын ажиллагаанд АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал, Эрчим хүчний дэд сайд, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Баярмагнай, Г.Энхцэцэг, Болдбаатар, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон тус тэмцээний ивээн тэтгэгчид хүрэлцэн иржээ.

Тэмцээнд уригдан амжилттай оролцсон Сингапур, Малайз зохион байгуулагч Монгол, тэмцээнд хожигдолгүйгээр түрүүлсэн Узбекистан улсын 17 хүртэлх насны охидын шигшээ багуудад дурсгалын медалиудыг гардуулан өгсөн бол энэхүү тэмцээнд түрүүлсэн Узбекистан улсын шигшээ багт АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар аваргын цомыг гардууллаа.