Чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцох баг тамирчид бэлтгэлээ хангаж байна

O.Admin
11 цагийн өмнө

Хорват улсын Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 13-21-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн хэлтсээс өчигдөр баг тамирчдын бэлтгэлийн явцтай танилцсан бөгөөд бэлтгэл сургуулилт төлөвлөгөөний дагуу өрнөж байна.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, С.Сүхбаатар тэргүүтэй зургаан дасгалжуулагчийн удирдлага дор “Загреб-2025” ДАШТ-д оролцох тамирчид болон бэлтгэл хангагчид тус төвд долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 14-ний хооронд бэлтгэлээ хийж, өнөөдөр бууж байна. Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хяналтын барилдаан болон сэргэлтийн бэлтгэлээ хийх аж.

Чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-ээс нийт 85 медаль хүртсэн бол анхны медальтан нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат (Шинэ Дели-1967 онд хүрэл) юм. Харин отгон медальтан нь С.Цэрэнчимэд мөнгө, Ц.Цогбадрах хүрэл медаль хүртэж байв.

ДАШТ-нд дараах тамирчид эх орноо төлөөлөн оролцоно:

Эрэгтэй:

57кг Б.Мөнх-эрдэнэ

61кг Т.Түвшинтулга

65кг Б.Гантулга

70кг Т.Тулга

74кг Э.Төгсжаргал

79кг О.Сүлдхүү

86кг Н.Батбилгүүн

92кг Т.Дэмчигдорж

97кг Г.Ганхуяг

125кг М.Лхагвагэрэл

Эмэгтэй:

50кг Б.Мөнхнар

53кг Ц.Намуунцэцэг

55кг Б.Хулан

57кг Х.Болортуяа

59кг Т.Алтжин

62кг П.Орхон

65кг Т.Энхжин

68кг Э.Дэлгэрмаа

72кг З.Болортунгалаг

76кг Э.Даваанасан