Бейл “Реал”-ын төлөө 99 дэх гоолоо орууллаа

O.Admin
2019-01-27

Испанийн Ла лигийн 21 дүгээр тойргийн хүрээнд “Реал Мадрид” клуб “Эспаньол”-ын талбайд зочилж,  2:4-өөр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Гарет Бейл нэг гоол оруулсан.

Ингэснээр Уэльс залуу “Реал Мадрид”-ын төлөө бүх тэмцээнд 99 дэх гоолоо орууллаа.  Энэ улирлын тухайд тэрбээр Ла лигт 16 тоглолтод оролцож, 5 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгөөд байгаа билээ.