Модрич “Алтан бөмбөг” авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-03

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын хагас хамгаалагч Лука Модрич энэ жилийн “Алтан бөмбөг” шагналын эзэн боллоо. Тэрбээр Криштиано Роналдо, Антуан Гризманн нартай өрсөлдөж ялснаар сүүлийн 10 жилийн хугацаанд Месси, Роналдогоос өөр хөлбөмбөгч “Алтан бөмбөг” хүртсэн тоглогч боллоо.

Өнгөрсөн улиралд  33 настай Хорват эр Аваргуудын лигт гурав дараалж түрүүлсэн. Харин 2018 оны дэлхийн аваргад Хорватын хамтаар финалд үлдэж, шилдэг тоглогчоор шалгарсан юм. Наймдугаар сард тэрбээр Европын хөлбөмбөгийн холбооны шилдэг тоглогч болсон. Харин есдүгээр сард  Олон улсын хөлбөмбөгийн холбооны шилдэг хөлбөмбөгч болсон билээ.