Forbes сэтгүүлээс 2109 оны дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн 20 клубыг нэрлэжээ. Жагсаалтыг Испанийн алдарт “Реал Мадрид” клуб тэргүүлсэн бөгөөд 4.23 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.
Харин хоёрдугаар байрт Испанийн өөр нэг “акул” болох “Барселона” клуб жагссан байна. Каталоны багийн үнэлгээ 4.02 тэрбум. Гуравдугаарт, Английн алдарт “Манчсетер Юнайтед” клуб бичигдсэн байна. “Улаан чөтгөрүүд”-ийн үнэлгээ 3.8 тэрбум ам.доллар ажээ.
Хамгийн үнэтэй 20 баг
1. «Реал Мадрид» – 4.239 тэрбум ам.доллар
2. «Барселона» – 4.021
3. «Манчестер Юнайтед» – 3.808
4. «Байерн Мюнхэн» – 3.024
5. «Манчестер Сити» – 2.688
6. «Челси» – 2.576
7. «Арсенал» – 2.268
8. «Ливерпүүл» – 2.183
9. «Тоттенхэм – 1.624
10. «Ювентус» – 1.512
11. «ПСЖ» – 1.092
12. «Атлетико Мадрид» – 953 сая ам.доллар
13. «Боруссия» Дортмунд – 896
14. «Шальке» – 683
15. «Интер» – 672
16. «Рома» – 622
17. «Вест Хэм» – 616
18. «Милан» – 583
19. «Эвертон» – 476
20. «Ньюкасл» – 381