ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Бямбацогт: Үүсмэл ордуудыг ашиглагчидтай хэлцэл хийх ажлын хэсгийг байгууллаа

O.Admin
5 цагийн өмнө

"Эрдэнэт" үйлдвэрийн исэлдсэн хүдрийн овоолгыг 10 гаруй жил ашиглаж байгаа хэрнээ төрд 34 хувиа өгөлгүй өдийг хүрсэн "Ачит Ихт" ХХК, "Эрдмин" ХК, "Зэс эрдэнийн хувь" ХХК-иудтай хэлцэл хийж төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно хэмээн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдэгджээ.

Тэрбээр, "Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн заалтыг хийдэлгүй хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд нэг сарын дотор үүсмэл орд ашиглагчидтай хэлцэл хийж, тодорхой шийдэл гаргах Дэд ажлын хэсгийг байгуулж өнөөдөр ажилд нь орууллаа. Мөн хаягдал төмөр боловсруулах үндсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, алдагдалтай ажиллаж буй Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийг зардлаа бууруулж, бүтээмжээ нэмэгдүүлэх үүрэг өглөө.

Үүсмэл ордоос хүртэх өгөөжийг ард иргэдэдээ авчирч, төрийн өмчит компаниудыг үр ашигтай өрсөлдөх чадвартай болгоно" хэмээлээ.