ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

128 мянган тонн нүүрс арилжлаа

O.Admin
2 цагийн өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 11.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 108.7 ам.доллараар арилжаалж нийт 6.96 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд долоон оролцогч оролцож үнэ 7.0 ам.доллараар буюу 6.9 хувь өслөө.

1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 72.4 ам.доллараар арилжаалж нийт 4.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд хоёр оролцогч оролцож үнэ 3.0 ам.доллараар буюу 4.3 хувиар өслөө.

2026 онд 101 удаагийн арилжаагаар 441.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.34 сая тонн нүүрс арилжлаа.