Маргааш буюу даваа гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг хийнэ.
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
08 дугаар сарын 26-ны Даваа гарагт 09.00 цагаас: - Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
08 дугаар сарын 26-ны Даваа гарагт 11.00 цагаас:
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.
08 дугаар сарын 27, 28-ны Мягмар, Лхагва гарагт 10.00 цагаас:
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.