ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-04

Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд  бүхэлд нь  Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан билээ. Үүнийг УИХ-ын өнөөдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хоригийг ЕТГ-ын дарга З.Энхболд чуулганы танхимд уншиж танилцуулсан юм. Хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар Харамсч байна. Урт хугацаанд олон хүний хөдөлмөрөөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ажил явж байсан боловч энд хүрээд зогсож байна. Манай намын хэсэг нөхөд сөрөг хүчинтэй хуйвалдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг энд хүргээд оршуулж байна. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас асууя.

Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах санаачилгыг аль намаас анх гаргасан юм бэ. Би нэг хүнд маш харамсаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль хоёр жилийн өмнөөс ярьж судалж, хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлснээс хойш  бүлгийн хурал дээр Ц.Нямдорж сайд байнга захиж, зөвлөж ирсэн. МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдын хэлсэн үг бүрээр нь бүлгийн шийдвэрээ гаргаж байсан. Үндсэн хуулийг сөрөг хүчинтэй, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй бол болдоггүй баримт бичиг шүү дээ залуучуудаа, гэж Ц.Нямдорж сайд захиж, зөвлөж ирсэн. Энэ дагуу бид Ерөнхийлөгчөөс саналыг нь авч мөн АН-ын зөвлөлийн саналыг авъя гэсэн шийдвэрийг гаргасан. Зөвшилцөх ажлын хэсэгт Ц.Нямдорж сайд орж ажилласан. Зөвшилцлөө гээд бидэнд саналаа хүртэл оруулж ирсэн.

Төд удалгүй  Ц.Нямдорж сайд өөрөө зөвшилцлийг хүлээж авахгүй  гээд бүлгийн хурал дээр  хэлж санал хураалгаад өөрийнхөө талд шийдүүлсэн. Гэтэл одоо Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж ав гэсэн байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна” гэж бухимдав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.ЭнхболдҮндсэн хуульд өөрчлөлт  оруулахдаа дур зоргоороо хандаж болохгүй юм байна, ийм ийм зүйлийг зайлшгүй харгалзаж үзэх ёстой.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 онд баталсан. Хуульд нийцүүлэх гэж Ерөнхийлөгч хориг тавьсан. Эцэслэж батлахаасаа өмнө гаргасан алдаагаа зас, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-д тус болох гээд хориг тавьсан” гэж хариулсан юм. Ингээд хуралдааны төсгөлд санал хураалтаар олонх нь дэмжиж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авлаа.