Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр 12.00 цагт хуралдах тов гаргасан билээ. Удирдах зөвлөлийн хуралдааны өмнө 11:00 цагт Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж хотын дарга болон НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох юм. Тэгвэл Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдан хотын дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгосон талаар эх сурвалжууд мэдээлж буй. Өөрөөр хэлбэл, тэргүүлэгчид хотын даргад УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар сонгожээ. Харин НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргажээ. Улмаар уг саналыг одоо Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг намын Удиардах зөвлөл гаргах юм.