Японы баруун өмнөд хэсэгт үүсээд буй хар салхины хурд 144 км/цаг хүрч, ширүүн салхи, их хэмжээний бороо, үерийн аюулын талаар тус улсын цаг уурын байгууллага анхааруулсаар байна.
Иймд МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс өнөөдөр /2026.8.11/ болон маргааш /2026.8.12/-ийн дараах нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгааг үүгээр мэдэгдье.
Нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь
OM509 аяллын дугаартай Улаанбаатар-Нарита чиглэлийн нислэг Чингис хаан ОУНБ-аас 05:00 цагт хөөрч, 10:55 цагт Наритад бууна.
OM510 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг Наритагаас орон нутгийн цагаар 11:55 -цагаас хөөрч, 16:30 цагт Улаанбаатарт бууна.
OM303 аяллын дугаартай Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэг 17:30 цагт Чингис хаан ОУНБ-аас хөөрч, 21:40 цагт Инчеонд бууна.
OM304 аяллын дугаартай Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэг орон нутгийн цагаар 22:40 цагт хөөрч, Улаанбаатарт 01:20 цагт бууна.
Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоно уу. Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандана уу.
