Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн албан хаагчид төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөлөө.
Нийт 262 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчид хамаарч, тангараг өргөсөн юм. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, салбар зөвлөлийн гишүүн Б.Батбямба нар оролцлоо.