ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НИТХ-ын ээлжит хуралдааныг түр хойшлууллаа

O.Admin
2024-01-25

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-ний 01:05 цагийн үед  нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн өмнөх автозамын уулзвар дээр осол гарч,  түүнээс үүдэлтэйгээр бий болсон дэлбэрэлт, гал түймэрт эрдэнэт хүмүүсийн амь нас эрсдэн, олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал болсон.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ослын хор уршгийг арилгах, тусламж үзүүлэх, сэргээн босгох хойшлуулшгүй арга хэмжээ авах ажлыг Нийслэлийн онцгой комисс, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагууд зохион байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа юм.

Иймээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан захирамж гаргаж, өнөөдөр болох товтой байсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг түр хойшлуулжээ.