ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлийн Засаг даргын орлогчоор Л.Хосбаяр, Н.Мандуул нарыг томилно

O.Admin
2024-07-03

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан О.Номинчимэг, П.Сайнзориг нар УИХ-ын гишүүн болсон тул тэднийг өмнөх албан тушаалаас нь чөлөөлж орны хүнийг томилох ёстой.

Тэгвэл хотын орлогчоор Нийслэлийн Тамгын газрын дарга Л.Хосбаяр, нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Мандуулыг тус тус томилох шийдвэр гаргасан байна. 

Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор Нийслэлийн тамгын газрын дарга Л.Хосбаярыг томилсон бол хоёр дахь орлогчоор нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Мандуулыг томилохоор болжээ.