Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас "Жайпур фут" хүмүүнлэгийн байгууллагатай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Зайтаны Бауыржан, "Жайпур фут" төслийн багийн ахлагч Satish Chand Mehta нар хамтран ажиллах “Санамж бичиг ”байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд
-Жайпур фут байгууллагатай хамтран сайн туршлага солилцох.
-Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулах дунд хугацааны сургалтад протез, ортопедийн техникч болон мэргэжилтнүүдийг хамруулж, чадавхжуулах.
-Орчин үеийн дэвшилтэд технологийн арга аргачлал нэвтрүүлэх зэрэг боломжийг бүрдүүлэхэд Жайпур фут хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. \
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Бауыржан, Жайпур фут төслийн багийнхан, удирдлагуудын хамтаар Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн протез, ортопедийн үйлдвэр, Эрхэм чанар протезийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага хуваалцаж санал солилцлоо.
БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Жайпур фут төслөөр 650 хүнд хиймэл гар хөл үнэ төлбөргүй хийж өгч байгаа билээ.Цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар санал солилцсон юм.