ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II"-ын төслийг Өмнгөговь аймагт хэлэлцүүлж байна

O.Admin
3 цагийн өмнө

Тус хэлэлцүүлгээр “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-II”-ын төсөлд санал авах бөгөөд Говийн бүс буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар зэрэг эрх бүхий 50 байгууллагын холбогдох албан тушаалтан оролцож байна.

Хэлэлцүүлгийн эхэнд ХЭҮК-ын Өмнөговь аймаг дахь референт Г.Нарангоо, Говьсүмбэр аймаг дахь референт Б.Наранбаатар, Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг, Дорноговь аймаг дахь референт Т.Мөнгөнчулуун нар Орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар аймаг тус бүрээр танилцуулав.

Үргэлжлүүлэн Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ын төслийг танилцуулснаар аймаг дахь хүний эрхийн тулгамдаж байгаа асуудал болон Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт тусгах саналын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хөтөлбөрийн төслийн агуулга:

-Монгол Улсын хууль, тогтоомжийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хэрэгжилтийг сайжруулах.

-Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурласан цогц байдлаар зохион байгуулах.

-Хүний үндсэн эрхийг хангах бодлогын хэрэгжилтийг дээшлүүлэх.

-Зорилтот бүлгийн эрх, хөгжил, хамгааллын бодлогыг сайжруулж, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх.

-Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн эрхийн баталгааг бүрдүүлж, хүн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэх.

-Шинэ сорилт, тулгамдаж байгаа асуудлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх.

-Хүний эрхийг хангах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зэрэг 7 зорилго, 41 зорилт, 234 арга хэмжээтэйгээр боловсруулагдсан байна. Хэлэлцүүлэг Өмнөговь Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд үргэлжилж байна.