ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль эхэллээ

O.Admin
14 цагийн өмнө

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол олле нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилгоор “Улаанбаатар" өвлийн явган алхалтын фестиваль арга хэмжээг 2025 оны 02 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Фестивальд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны 30 орчим төлөөлөгч болон 10 аймгийн 300 гаруй алхагчид оролцож байна.

Өнөөдрийн хувьд явган алхагчид маань Олон улсын хүүхдийн Найрамдал төв- Жавхлант өртөө маршрутаар 10 км замаар алхах юм.