ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Мөрийтэй тоглоом зохион байгуулагч А.Баяржавхлан гэгч хуурамч мэдээлэл ашиглажээ

O.Admin
2025-03-24

9,3 тэрбумын хэргээр хоригдсон А.Очбаярын ах А.Баяржавхлан “Ноорог” мөрийтэй тоглоом хоёр холбоогүйг баталж, өөрөө цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдгаа хэмээсэн. Мөн ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилчид цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчид бөгөөд өөртэй нь хамтран ажиллаж нэг цагдаа л гэхэд хагас тэрбумыг жилийн дотор авсныг илчилсэн.

Мөрийтэй тоглоом тоглуулдаг гэх А.Баяржавхлан өчигдөр орой мэдээлэл хийхдээ  "Цагдаа шуурхай хурлынхаа бичлэгийг надад нууцаар бичиж ирүүлсэн" гэх утгатай бичлэг үзүүлсэн.

Цагдаагийн байгууллагаас үүнийг "Хянамгай бай" аяны хүрээнд олон нийтэд хандан хийсэн хэвлэлийн бага хурлын үеийн бичлэг байсан гэж тайлбарлалаа. Мөн "Хянамгай бай" хэвлэлийн бага хурлын үеийн бичлэгийг үзүүллээ.