ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хар тамхитай тэмцэх АНУ-ын туршлагаас суралцаж байна

O.Admin
3 цагийн өмнө

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн урилгаар АНУ-ын Калифорни мужид төвтэй “Сентир Глобал” байгууллагын мэргэжилтнүүд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалтыг нээж НИТХ-ын дарга А.Баяр, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн, “Сентир Глобал” байгууллагын захирал Ли Уэйкфилд, сургагч багш Брэди Финта нар үг хэллээ. 

Нийт таван өдөр үргэлжлэх энэхүү сургалтаар алба хаагчид хүний зан төлөвийг ажиглаж, танин мэдсэнээр болзошгүй аюулыг түргэн шуурхай илрүүлж, арга хэмжээ авах мэргэжлийн техникт суралцах юм. Мөн биометр, кинемикс, проксемикийн судалгаа хийх, хилийн дагуух тандалт, хяналтын арга хэмжээгээр хар тамхины хууль бус худалдааг илрүүлэх аргачлалд мэргэшнэ.