ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

П.Сайнзориг: Яаж ингэж ард түмний баялгийн төлбөрийг хөнгөвчилж чадав аа

O.Admin
3 цагийн өмнө

Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн бариад буй УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолын асуудлаар дахин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, уг тогтоолыг батлахаас өмнө Сангийн сайд Б.Жавхлан сайдын өгсөн саналыг харахад, 

-Хулгайгаа нэг удаагийн тогтоол хэлбэрээр эхлээд хийхээр боловсруулсан байна

-Төсөв алдагдал хүлээхээр байна гэдгийг тодорхой бичсэн байна

-Зүгээр л биет хэмжээ өсөх буюу цаасан дээр нүүрс зараад ирэх жил шинэ борлуулалт хийх боломжийг хааж байна. Хэлбэрээ өөрчилсөн “оффтейк” юм даа

Яаж ингэж төсөвт орох ёстой нийт ард түмний баялгийн төлбөр болох АМНАТ-г хөнгөвчилж чадаж байна. Хуульд “дүйцүүлж тооцох” ямар ч зохицуулалт байхгүй. Мөн энэ 55 дугаар тогтоол Оюутолгойн хөрөнгө оруулалатаас АМНАТ-аас орж ирэх орлогыг бууруулах эрсдлийг нээж өглөө дөө.

Тус ордын хөрөнгө оруулалтын гэрээний 11.4-д "Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдүүдэд оруулсан хөрөнгө оруулалтаа өмчлөх эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа Монгол Улсын Засгийн газар дотоодын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл эдлэх эрхтэй” гэж заасан бөгөөд Лондонгийн металлын биржийн үнэлгээгээр авдаг АМНАТ-г дотоод бирж болгож энэ улсын эдийн засагт хортой, сөрөг нөлөө авчрах шийдвэр боллоо" хэмээжээ.