ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Оюутолгойн сонсголд 300 гаруй гэрч дуудагдана

O.Admin
1 цагийн өмнө

Оюутолгойн Хянан шалгах түр хороо 12 дахь удаагийн ээлжит хурлаа зохион байгуулсны дараа тус ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус түр хорооноос ирэх сарын 08-наас 12-ны хооронд зохион байгуулах сонсголд төр, хувийн хэвшлийн 300 гаруй хүнийг гэрчээр дуудна гэлээ. 

Тодруулбал, хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулах талаар хэлэлцэж, тус сонсголд гэрчээр дуудагдах 300 гаруй албан тушаалтан, иргэдийн нэрсийг тогтоолоор баталжээ. 

Тус сонсголд дуудагдаж буй гэрчүүдийн хувьд нэг талдаа сонсголд биечлэн ирж, Оюутолгойтой холбоотой иргэд олон нийтэд эргэлзээтэй асуудлыг өөрийн биеэр тайлбарлан, бодит үнэн мэдээллийг өгөх боломж гэж харж байна хэмээн Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал онцлов. 

Тухайлбал, арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар, 10, 12-ны өдрүүдэд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон санхүүжилтийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар сонсгол хийнэ.