Монголын уламжлалт анагаах ухааны түүх, оношилгоо, эмчилгээний (идээ ундаа, явдал мөр, эм, засал), өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг ард иргэдэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой өдөрлөгийн хүрээнд нийт 60 асарт, 87 байгууллага оролцож, 6001 иргэнд хувь хүний өвөрмөц чанар тодорхойлох, судас оношилгоо, идээ ундаа, явдал мөр, эм заслын зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

