ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Н.Учралын Засгийн газрын Рио Тинтотой хийсэн түүхэн хэлцлүүд

O.Admin
1 цагийн өмнө

Оюутолгой компаний удирдлагуудтай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлцэл хийж, түүний үр дүнг танилцуулав. Тэрбээр, "Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа.

Нэгдүгээрт, өмнөх хэлэлцээрээр Оюутолгойн менемжентийн зардлыг 2,2 тэрбум ам.доллар буюу 8 их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наядаар нэмэгдүүлж чадсан. 100 хоногийн босгон дээр Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг 10.5-аас 7.9 болгож, 2.5 хувиар буурууллаа.  Зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар болох 22 их наядыг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 8 их наядаар нэмэгдлээ.

Хоёрдугаарт, Оюутолгойн 7 жилд нэг удаа Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах цонх нээгдэж, хэлэлцдэг байсныг 3 жил болгож богиносголоо.

Гуравдугаарт, 2037 онд бус 2026 оноос Монгол Улс Оюу толгойгоос ногдол ашиг авна. Рио Тинтотой тохиролцож чадлаа.

Эх орныхоо эрх ашгийг хамгаалан явуулсан Оюутолгойн хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар  13 их наядаар нэмэгдүүлж чадлаа.

Зээлийн хүү, менежментийн төлбөрийн зардлыг буулгаснаар Монголынхоо талд оногдох ноогдол ашиг өсгөж, урьдчилан авах түүхэн тохиролцоонд хүрлээ.  Монгол төрийн наадмын өмнөхөн Монголчууд эрх ашгаа хаанахын хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгээ нотлон харууллаа.

Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт энэ тэнцүү хамгаалж хамтран ажиллах болно.Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрегийн гэрээ хэлцлийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж, УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт даалгаж байна" гэлээ.