ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэл бүрэн хангагдаж байна

O.Admin
1 цагийн өмнө

Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэл төлөвлөгөөний дагуу өдөр бүр үргэлжилж, оролцогчид бүрэн бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Энэ удаагийн Хүндэтгэлийн цэргийн парадад улс орон даяарх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник оролцохоос гадна байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгслийг олон нийтэд үзүүлэх юм.

Мөн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн техник, тоног төхөөрөмж, Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэсэн хуягт болон хөнгөн байлдааны машин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг иргэдэд танилцуулахаар төлөвлөжээ.

Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн цэргийн парад долоодугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Парадын үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид ёслолын жагсаал үйлдэхээс гадна батлан хамгаалах салбарт ашиглагдаж буй орчин үеийн зэвсэг, техник, тусгай зориулалтын хэрэгслийг олон нийтэд танилцуулах юм.