ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Баяртсайхан: Манай банкны албан тушаалтан зээл авсан эсэхийг нь шалгая

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-01

УИХ-ын чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуусан гишүүдийн асуулт, байр суурийг хүргэе.

Монгол банкны ЕрөнхийлөгчН.Баяртсайхан:

- Валютын ханшийг барих хоёр арга байна. Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх аргыг гишүүд гаргаж байх шиг байна. Бид интервенц хийх аргыг сонгож байгаа. 2018 онд нэг  тэрбум долларын интервенц төлөвтэй байгаа. Бидэнд ОУВС-аас гурван зөвлөмж өгсөн. Дунд хугацаанд төсвийн бодлогыг чангатгах хэрэгтэй, Банкны салбарт хийж байгаа бүтцийн өөрчлөлтүүдийг дуусгах зэрэг зөвлөмжийг өгсөн. Бид Монгол Улсад орж ирэх мөнгөний урсгал том байх ёстой гэдэг байрь суурийг баримталж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Мөнгөний бодлогын хүүг энэ хэмжээнд барих саналыг дэмжиж байна. Гэхдээ Н.Баяртсайхан дарга та байр сууриа тодорхой тусгамаар байна. Таны баримталж байгаа  нэг байр суурь юу юм бэ?

Монгол банкны ЕрөнхийлөгчН.Баяртсайхан:

-Валютын зохицуулалтын тухай хуулинд манай байр суурь маш тодорхой байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-ЖДҮ-ээс 10, 20 саяар авах ёстой хүмүүст өгсөн бол ямар байх байсан гэдэг нь асуудал. Тэгэхлээр ЭЗБХ үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ. Банкнаас тэтгэврийн зээл авахад 18 хувийн хүүтэй байдаг. Монгол банкны удирдах албан тушаалын хүн ЖДҮ-ээс зээл авсан гээд байна. Үнэхээр авсан уу гэдгийг хэлж өгнө үү. ЖДҮ-ийн зээлийн асуудал чинь нэг талдаа гараагүй байхад мөнгөний бодлогын талаар ярих хэр зүй зохистой юм бэ. Нэг л хөндий сонсогдоод байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Байнгын хорооны хуралдаанаар ЖДҮ-ийг аль нэг яманд өгөхөө больё. Хөгжлийн банкинд өгье гэж ярьсан. Энэ жил импорт өссөн. Тиймээс ЖДҮ-ийн зээлийн асуудлыг Хөгжлийн банкны дэргэд явуулбал зөв гэж бодож байна.

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Би ямар зээл аваагүй гэдгээ хэлье. Хаирн манай банкны хэн нэг албан тушаалтан авсан эсэхийг мэдээгүй байна.  Баасанхүү гишүүнд баярлалаа миний сонсоогүй мэдээ байна. Шалгаж үзье.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Валютын ханшийг хөөрөгдөөд, төгрөгөө сулруулаад байна. Үүн дээр ямар нэг бодлого байдаг юм уу. Харьцангуй тогтвортой байсан валютын ханшийг 2012 оноос огцом өсгөлөө. Хамаг хүнд ачааг ард түмний нуруунд үүрүүлээд байна. Ингэх ямар далд сонирхол байна вэ. Хоёрдугаарт Монгол банкинд асар их алдагдал гарсан гэж ярьсан. Энэ алдагдлыг яаж нөхсөн бэ. Хариуцлага алдсан нөхдөд хариуцлага тооцсон юмуу?

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Ханш унах нь эцсийн хэрэглэгчид бууж байгаа. Монгол банкинд ийм асуудал байгаа бол ЭЗБХ шалгана. Монгол банкны хариуцлага алдсан хүмүүсийн тухайд хууль, хяналтын байгууллага хариуцаж байгаа.

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:. Ханш өсөх нь Монгол банкинд алдагдалтай. Тиймээс Монгол банк ханшаа тогтвортой байлгахын тулд ажиллаж байна. Ямар нэг бодлогоор ханшийг өсгөөд байгаа юм байхгүй.