УИХ-ын чуулган Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт: Сүүлийн 20-иод жил төрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд үргэлж нэг хариултаа давтаж байна. Валютын ханш өссөнтэй холбоотой бүх хэрэглээний барааны үнэ өссөн. Гишүүд асуудаг, хариулдаг нөгөө л хариултаа хэлж байна. Монгол улсад эдийн засгийн хямрал нүүрлэчихсэн. Монгол банк мөнгөн тэмдэгтийг тогтвортой барих бодлогоо боловсруулаад УИХ-д оруулах ёстой. Санхүүгийн зохицуулах хороо мөнгө хүүлэх зөвшөөрлийг өгөөд байна. мөнгө хүүлэгчдийг дэмжих бодлого боловсруулж байна. Үүнийг Монгол банк хянадаг болох арга байхгүй юм уу?
Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Та маш чухал асуудлыг хөндлөө. Монгол улсад худалдааны асуудал хариуцсан байгууллага алга. Ийм байгууллагатай болох талаар Билэгт гишүүн та хамтарч бидэнтэй ажиллана уу. Тиймээс УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй. Ханш хэлбэлзээд байгаа нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой. Үүнийг тэнцвэржүүлэхийн тулд худалдааны бодлоготой болох ёстой.