УИХ-ын чуулган эхлэлээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Захиргааны хэргийн тухай хуулийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан ч олонхийн саналаар дэмжсэнгүй. Мөн хуралд АН-ын бүлгийг суулгаач ээ гэсэн асуултад УИХ-ын дарга М.Энхболд “Энэ сарын 15 –ны өдөр гэхэд ирэх оны төсвийг батлах ёстой. Тиймээс өнөөдөр төсвийг батлахаас өөр аргагүй. Миний хувьд АН-ын бүлгийг чуулганы хуралдаанд орооч ээ гэдэг бичгийг өнгөрөгч сарын 30-ны өдөр өгсөн. Өчигдөр энэ талаар тайлбарласан. Хуралдаа орж ирэхгүй байгаа хүмүүсийг би яах вэ дээ” гэсэн тайлбарыг өглөө.