УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу өглөө 10:00 цагаас эхлэх ёстой билээ. Гэвч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар чуулганы хуралдаан 11:15 цаг болж байхад эхлээгүй байна.
УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд хуралдаа ирэхийг анхааруулж, "35 гишүүн ирцээ бүртгүүлсэн.. Бусад нь хуралдаа орж ирэх хэрэгтэй байна шүү дээ. Бүтэн цаг хүлээлээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хуралдаа ирж, сайд нараа хуралд нь суулга” хэмээн үүрэгдэв. Түүнээс гадна гишүүд ээ хуралд нь суулгаж чадахгүй байгаа УИХ-ын дарга та “муу анги”-ийн дарга болж байна даа.