ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын даргыг огцрохоос нааш чуулганы хуралдаанд суухгүй хэмээн мэдэгдлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-22

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохоос нааш УИХ-ын 40 гаруй гишүүн чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ дөнгөж сая албан ёсоор мэдэгдлээ. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж. Батзандан, Л.Болд нарын гишүүд нийлж мэдээлэл хийлээ.

Тэд “Монголын парламентын нэр хүнд унасан. 60 тэрбум болон Төрийн банкны хэрэгт холбогдсон хүнээр удирдуулахгүй. Ингэж байж парламент тарахаас аврагдана. Монголын төр тогтвортой байхаас гадна 1992 оны ардчилсан Үндсэн хуулиа хамгаална” гэж мэдэгдлээ.