УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудалтай холбогдуулан зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монголын төр чадамжгүй болж хувирсан байна. Засгийн газрыг огцор гэж би гарын үсгээ зурсан. Өнөөдөр ЖДҮХС-тай холбогдсон гишүүддээ хариуцлага тооц гэж хэлсний төлөө УИХ-ын гишүүд нь бойкот хийж байна.
Үндэсний аюулгүй байдлын гишүүн, төрийн гурван өндөрлөгийн дундаас нийгмийг үймээн самуунд турхирч жагсаал цуглаан хийнэ, цэрэг хүчнийг цуглуулна гэдэг асуудал ярьж байна. Нуруу нь өвдсөн гэсэн Ерөнхий сайд нь маргааш нь цуглаан уулзалт хийгээд явж байдаг. Төсвийн асуудлыг хэлэлцэх гэхээр Сангийн сайд нь орж ирдэггүй. Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байгаа УИХ-даа хариуцлага тооцооч ээ. ЖДҮ-чин сайд, гишүүддээ хариуцлага тооц ээ. Засгийн газраа огцруулъя, дараа нь УИХ-аа огцруулъя. Миний бланкан дээр ирж гарын үсгээ зураарай, гишүүд ээ” хэмээн уриалав.