УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж. Тухайлбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 27-нд нэгэн эмэгтэй гомдол гаргажээ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга түүний найз Э нар өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэж мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйн гомдлын дагуу хэрэг бүртгэлт явуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байгаа юм байна.