ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Билэгт: Ерөнхий сайд та ёсзүйн хариуцлагыг танхимаасаа эхлэх ёстой байсан юм

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-29

Та УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.

М.Билэгт: Бид нэг жилийн өмнө У.Хүрэлсүх сайд шадар сайд нь байсан Засгийн газрыг унагааж байсан. Та өмнөх Засгийн газраа унагаахдаа хэлж байсан үг чинь ард түмний сэтгэлд хүрё байсан юм. Та улс төрд болж байгаа бүх булхайг мэдэж байгаа хүн. Та Ерөнхий сайд болохдоо амиа алдахаас айхгүй, ард түмний итгэлийг алдахаас айж байна гэж байсан. Гэтэл өнөөдөр та төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалтнууд ард түмнээс хулгайлж, луйвардсан үедээ хэлдэг улиг болсон үгийг хэлж байна. Тиймээс л бидний дунд зөрчил гарсан юм. ЖДҮХС сүүлийн хэдэн жил ямар нөхцөл байдалтай явж ирснийг та мэдэж байгаа. Ард түмний өмнүүр эрх мэдлээ ашиглаж, хулгайлсан хүмүүст хариуцлага тооцуулахыг л таниас хүссэн. Тэдэнд та ёсзүйн хариуцлага үүрүүлж, танхимаасаа эхлэх ёстой байсан юм. Та муу наймаачин гэж хэлж байна.

У.Хүрэлсүх: Би үндэснийхээ эв нэгдлийг нэгдүгээрт тавина. Шударга ёс тогтоохын төлөө одоогоос нэг жилийн өмнө хэлж байсан үгээ одоо ч хэлнэ. Би Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцсоор ирсэн. Хариуцлага тооцох гэхээр битгий эсэргүүцээд бай. Эсэргүүцээд байгаа юм шиг надад сонсогдож байна. Намайг цэргийн хүн байсан учраас дарангуйлагч гэж бодоод байх шиг байна. Би дарангуйлагч биш шүү. Бидний өнгөрсөн 27 жил алдаа онтоотой байсан. Үе үеийн Засгийн газар алдаатай л байсан. Би шударгаар бизнес эрхэлж байгаа иргэдээ үргэлж дэмжинэ. Шударга ёсны төлөө би цаашдаа ч тэмцэнэ. Улам чангарна. Ямар ч олигархиас айхгүй.