ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ш.Солонгыг СЕХ-ны гишүүнээс чөлөөллөө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүүнээр нэр дэвшүүлсэн Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг томилсон билээ. 

Харин одоо УИХ-аас нэр дэвшүүлсэн Ш.Солонгыг Цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж байна.  Ш.Солонго нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаас гадна Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр давхар ажилладаг юм.  

Тэгвэл үүнтэй нь холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг хэлэлцэхийн өмнө түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс нь  чөлөөлжээ. 

Б.Даваахүү