Бразилын шигшээ баг дэлхийн аваргын өмнөх сүүлчийн нөхөрсөг тоглолтоо өнгөрсөн шөнө Австрийн эсрэг хийж, 3:0-ээр хожсон билээ. Энэхүү тоглолтын хоёр дахь гоолыг Францын “ПСЖ” клубт хүчин зүтгэж буй Неймар оруулсан юм.
Ингэснээр тэрбээр Бразилын шигшээ багийн төлөө 55 дахь гоолоо оруулж, агуу Пеле, Роналдо нарын араас бичигдэж эхэллээ. Пеле Бразилын шигшээн төлөө 77 гоол оруулсан бол Роналдо 62-ыг хийж байжээ. Неймарын хувьд ердөө 8 гоол оруулахад Роналдог гүйцэнэ.