Ирэх зургаадугаар сарын 19-21-ны өдрүүдэд AIC STEPPE ARENA-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн “Улаанбаатар их дуулга”-д оролцохоор мэдүүлсэн ОХУ-ын багийг ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА, ИХ ДУУЛГЫН 10 удаагийн аварга ИНАЛ ТАСОЕВ тэргүүлэн ирэх нь батлагдав.
ОХУ-ын багт дэлхийн аварга Арман Адамиан, Тимур Арбузов, олимпын хүрэл медальт Мадина Таймазов нар багтжээ. Харин Их Наран улс буюу Япон улсаас Олимпын аварга, Дэлхийн таван удаагийн аварга Абэ Үта, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Санширо Мурао, Дэлхийн аварга Рюүжү Нагаяама, Дэлхийн аварга Такеоки Такеши тэргүүтэй хүчирхэг баг Улаанбаатарт хүрэлцэн ирж байна.
Үүнийг л үзэхгүй бол өөр ямар тэмцээнийг эх орондоо тэр тусмаа дэлхийн оддыг дэргэдээс нь үзнэ гэж. Тасалбарыг shoppy.mn-с
