Филиппин улсын Манила хотноо 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая манай улсын шигшээ баг ОХУ-ын багтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийж, 21:18-аар хожиж, хоёр дахь ялалтаа авч чадсан юм.
Ингэснээр манай баг Филиппин болон ОХУ-ыг хожиж, хоёр хожил, нэг хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Одоо 17:10 цагаас Бразилын шигшээ багтай Бразилын шигшээ багтай тун чухал шийдвэрлэх тоглолтыг хийх юм. Хожиж гэмээнэ хэсгээсээ гарах боломжтой болох боломжтой болно. Нөгөө талд Канад нэг хожигдвол бөмбөг тоолох ч боломж байгаа.