Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя хотод долоо дахь өдрөө болж өндөрлөлөө. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Дайэшог, их аварга Какүрюү М.Ананд мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Шодайтай барилдан давж тус тус долоон даваатай боллоо. Улмаар тэргүүлэгчийн байранд хэвээр үлдсэн бол түүний араас озэки Такаясү зургаан даваа нэг унаатайгаар удаалж байна.
Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Шодайтай, Какүрюү М.Ананд мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Дайэшотой барилдана
Бусад барилдааны үр дүнгүүд:
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-0
Ёкозүна Какүрю М.Ананд 7-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 1-6
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 5-2
Маэгашири-9 Дайшохо Ч.Шижирбаяр 3-4